Аймгийн удирдлагууд Улиастай сумын Чигэстэй, Жаргалант, Богдын гол, Жинст, Довцог, Өлзийт багуудын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, Аймгийн нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үйл ажиллагааны тайланг тавьлаа. Тус тайланг ЗДТГ-ын Төрийн Захиргаа Удирдлагын Хэлтсийн дарга Т.Пүрэврагчаа илтгэв. Улиастай сумын 6 багийн төлөөлөл болсон иргэд аймгийн дэд бүтэц, эрчим хүч, зам харилцаа, газар, халамж , эрүүл мэнд зэрэг салбаруудын асуудлуудаар сонирхсон асуултуудаа тавьж, холбогдох мэргэжилтнүүд тодруулга мэдээллүүдийг дор бүр нь өгч ажиллалаа. Мөн Завхан аймагт 2015 онд хийгдэх бүтээн байгуулалт, ойрын зорилтын талаар мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Пүрэврагчаа , Улиастай сумын захирагч Д.Энх-Амгалан, Боловсролын газрын дарга Д.Одгэрэл, ГХБХБГ-н дарга Д.Анхтэс нар, хэлтэс, агентлагын дарга мэргэжилтнүүд оролцов.