Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх мэдээлэл солилцоог сайжруулах ээлжит зөвлөгөөн боллоо
647 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тус зөвлөгөөнөөр Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн бодлого, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, орон нутгийн шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажлын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцоог сайжируулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх бодит шаардлагыг харгалзан ажиллах хүрээнд Монгол Улсын Хууль Зүйн Сайдын 2013 оны  1/1210 тоот албан даалгаврын хүрээнд Завхан аймгийн Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Нутгийн захиргааны ордоны хурлын зааланд боллоо.

            Зөвлөгөөнд аймгийн Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Хууль Зүйн Хэлтэс, Эрүүгийн Хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх, Иргэний Хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх, Сум Дундын анхан шатны 12 дугаар шүүх, Шүүхүүдийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх алба, Шүүхийн Шинжилгээний алба, Хилийн Цэргийн 0277 дугаар анги, 5 дугаар тойргийн Завхан аймаг дахь Тахарын алба, Зэвсэгт хүчний 325-р анги, аймгийн Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын алба,Завхан аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл,  Монголын Нотариатчдын танхимын Завхан аймаг дахь салбарын нотариатчид оролцож авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд биелэгдээгүй арга хэмжээний шалтгааныг хэлэлцэж, мэдээлэл солилцон ажиллав.

 

2015-03-20 17:14:25