Аймгийн засаг дарга Ж.Жамъянтивээр ахлуулсан ажлын хэсэг Яруу, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Завханмандал,Ургамал, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино зэрэг 10 гаруй сумдаар тойрч, сумдын ард иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсоод ирлээ. Энэ үеэр Аймгийн нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үйл ажиллагааны тайланг тавихын сацуу , Тэлмэн суманд баригдах хөнгөн аж үйлдвэрийн парк, Отгонтэнгэр аялал жуулчлалын цогцолбор зэрэг Завхан аймагт хийгдэх томоохон бүтээн байгуулалтууд, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийсэн юм. Мөн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөө аж ахуйн газар зэрэг хэлтэс, агентлагын дарга , мэргэжилтнүүд ажлын хэсэгт ажилласан бөгөөд иргэдийн асуулт, тодруулгад газар дээр нь хариулт өгч , зарим асуудлуудыг шийджээ.
Хөдөө сумдаар явсан ажлын хэсгийн тухай мэдээллийг аймгийн Шинэ-Завхан телевизээр хүлээн авч үзээрэй.