Засгийн газраас “Монгол улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг” гаргах, ЖДҮ –ийн хуулийг шинэчлэн найруулж, ЖДҮ-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж байгаатай холбоотойгоор МҮХАҮТ-аас санаачлан орон нутгийн удирдлагууд болон аж үйлдвэрийн салбарт ажиллаж буй бизнес эрхлэгчдийн саналыг дээрхи ЖДҮ-ийн хууль, бодлогын баримт бичигт оруулах зорилгоор үндэсний хэмжээнд аймаг бүрт Үйлдвэржилт&Үндэсний хэлэлцүүлгийг зэрэг зохион байгуулсан билээ. Тэгвэл Манай аймаг “Монгол улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг” гаргах ажлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ЗДТГ-н Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа, ЗДТГ-н Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Ганболд, Улиастай хотын захирагч Д.Энх-Амгалан болон төр хувийн хэвшлийн 33 иргэн оролцлоо.
Хэлэлцүүлгээс доорх үр дүн гарсан байна. Үүнд:
1. Завхан аймагт хөгжих боломжтой ЖДҮ-ийг тодорхойлох
Оролцогч бүрээс 3 санал авч дэс дараалалтай эрэмбэлснээр доорхи 5 салбарын 14 ЖДҮ-ийг хөгжих боломжтой гэж үзжээ.
№ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Салбарлавал: |
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
Хөнгөн үйлдвэрлэл |
Газар тариалангийн үйлдвэр |
Үйлчилгээний салбар |
Барилгын үйлдвэрлэл |
Хөгжих боломжтой үйлдвэрүүд |
Ноос угаах үйлдвэр |
Модны хаягдал үртэс боловсруулах үйлдвэрлэл |
Нарийн ногоо, сармисны үйлдвэрлэл |
Аялал жуулчлал |
Барилгын материал үйлдвэрлэл |
Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
Модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
Жимс, жимсгэний үйлдвэрлэл |
* |
* |
|
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
Зөөлөн оёдлын үйлдвэрлэл |
Даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
* |
* |
|
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
Сав баглаа боодлыг үйлдвэрлэл |
* |
* |
* |
|
Өлөнгийн үйлдвэрлэл |
* |
* |
* |
* |
Дээрхи хүснэгтээс харахад эхний салбар мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дараа нь хөнгөн үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, үйлчилгээ буюу байгалийн үзэсгэлэнт газруудыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх, барилгын материалын үйлдвэрлэл гэсэн нийт 14 үйлдвэрлэлээс харвал орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах үйлдвэрлэл үйлчилгээ байгаа нь хэлэлцүүлгийн үр дүн бодитой гарч ирсэнийг харж болно. Хөгжих боломжтой ЖДҮ-дээр давуу талыг тодорхойлоход Монгол орон даяар мал аж ахуйн эрхлэдэг учир мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг харьцангуй болон өрсөлдөхүйц давуу талтай гэж үзээд модны хаягдал үртэс боловсруулах, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, улаан хальст сармис , нарийн ногооны үйлдвэрлэлийг туйлын давуу талтай гэж тодорхойлсон. Мөн аялал жуулчлал, барилгын материалын үйлдвэрлэлийг өрсөлдөхүйц давуу талтай гэж үзжээ. Хөгжих боломжтой үйлдвэрлэлүүдээс харахад ихэнх үйлдвэрлэл нь орон нутагт болон үндэсний хэмжээнд хөгжих боломжтой бөгөөд ноос угаах үйлдвэрлэл, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, модны хаягдал боловсруулах үйлдвэрлэл, сармис нарийн ногооны үйлдвэрлэл нь гадаад зах зээлийн хэмжээнд хөгжих боломжтой гэж тодорхойлсон байна.
2. Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүн ба тэдгээрийн зах зээлийг тодорхойлох
Аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход мөн оролцогч бүрээс 3 санал авч ширээнд нь ярилцуулаад ширээ бүрээс 3 санал авч давхардалыг арилгахад 8 брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлов.
№ |
Брэнд бүтээгдэхүүний жагсаалт |
Одоо байгаа |
Цаашид хөгжих боломжтой |
1 |
Улаан хальс сармис |
+ |
|
2 |
Сартуул хонины ноосон сүлжмэл бүтээгдэхүүн |
|
+ |
3 |
Жимсний чанамал |
+ |
|
4 |
Гэрийн модон эдлэл |
+ |
|
5 |
Нэхий дотортой европ гутал |
|
+ |
6 |
Эсгий шаахай |
+ |
|
7 |
Хүлэмжийн аж ахуй |
|
+ |
8 |
Арц |
+ |
|
Дээрхи хүснэгтэд олон санал авсанаар нь эрэмбэлэн жагсаасан байгаа болно. Мөн энэхүү брэнд бүтээгдэхүүн дээр дэмжлэг болон шийдвэр, давуу талуудыг тодорхойлжээ.
Давуу талыг тодорхойлсон хүснэгтнээс харахад улаан хальс сармис болон сартуул хонины ноосон бүтээгдэхүүн 2 туйлын давуу талтай, жимсний чанамал , арц 2 харьцангуй давуу талтай, гэрийн модон эдлэл, нэхий дотортой европ гутал, эсгий шаахай, хүлэмжийн аж ахуй нь өрсөлдөхүйц давуу талтай гэж тодорхойлсон болно. Ямар зах зээлд хөгжих боломжтойг тодорхойлохын тулд шийдвэр гэсэн хүснэгтийг оролцогчидоор бөглүүлэхэд Улаан хальст сармис бол орон нутагтаа төдийгүй үндэсний хэмжээнд цаашлаад гадаадад зах зээл дээр борлогдох боломжтой бүтээгдэхүүн, жимсний чанамал, арц гэсэн бүтээгдэхүүнүүд нь орон нутагт цаашлаад үндэсний хэмжээнд борлогдох боломжтой ба үлдсэн сартуул хонины ноосон сүлжмэл бүтээгдэхүүн, гэрийн модон эдлэл, нэхий дотортой европ гутал, эсгий шаахай, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүнүүд нь орон нутгийн хэмжээнд эхний ээлжинд борлогдон зах зээлээ олох боломжтой гэж гаргаж ирлээ.
3. ЖДҮ-дэд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох
ЖДҮ-дэд тулгарч буй бэрхшээлийг оролцогчдын саналаар тодорхойлсон бөгөөд эхний асуулгаар гарч ирсэн 14 үйлдвэрлэл дээр тус бүрт тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлохын тулд ширээ бүрээс санал авч ярилцан нэгтгэж хүснэгтээр харуулсан болно. Хүснэгтээс харахад үйлдвэрлэл бүрт санхүүгийн дэмжлэгэ шаардлагатай бөгөөд төр, хувийн хэвшил хамтран шийдвэрлэж болох юм гэж тодорхойлсон болно. Мөн дараагийн бэрхшээлүүдийг харж байхад орон нутгийн хувьд дэд бүтэцийн асуудал үйлдвэрлэлд нэлээд нөлөөж байгааг тодорхойлсон байна.
4. Дүгнэлт санал зөвлөмж
Хэлэлцүүлгээс гарсан үр дүнгээс харахад орон нутгийн нөөц боломжинд тулгуурлан үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс гадна төрийн болон орон нутгийн бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа нь хэлэлцүүлгийн явцаас харагдлаа.
Жишээ нь доорхи дэмжлэгүүд: