Аймгийн Онцгой байдлын хэлтсээс Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг аймгийн төв талбай дээр 3 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт амжилттай зохион байгууллаа. Өнгөрөгч 2014 онд манай аймаг гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг зохион байгуулж, сайн үнэлгээ авсан билээ. Дээрх сургуулилтад иргэд, албан байгууллагууд өргөнөөр оролцлоо.
Дээрхи журамд зааснаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногт улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ жил 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.