Аймгийн байгаль орчны салбарын зөвлөгөөн болж байна
827 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Манай аймаг анх удаа  аймгийн байгаль орчны салбарын зөвлөгөөнийг зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг,  ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, ЗДТГ-н ХБХ-н дарга Д.Бат-Ундраа, аймгийн Байгаль орчны газрын дарга н.Энхтайван, МХГ-н дарга П.Батсайхан нарын 200 гаруй төрийн албан хаагчид оролцож байна.  Тус зөвлөгөөнийг  Аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар , Ус цаг уур шинжилгээний газар, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид, өртөө, харуулуудын дарга нар, ТББ-ын төлөөллүүд зэрэг аймгийн Засаг Даргын Тамгын Газар, салбарын төрийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.Энэхүү зөвлөгөөн нь орон нутгийн түвшинд байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлаа тодорхойлох , зөвлөгөөнөөс гарсан санал санаачлагыг хэрэгжүүлэх, холбогдох дээд шатны байгууллагуудад хүргүүлэх, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулах, цаашдын үйл ажиллагааны бодлого чиглэлээ тодорхойлох нэг алхам болж байна.

      

Завхан аймагт сүүлийн 2 жилд Засаг дарга, ЗДТГ-аас эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нөхөн сэргээх ажилд иргэдийн оролцоо, санал санаачлагыг өрнүүлэн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэтийн зорилго тавин ажиллаж,   2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “аюулгүй орчин-тогтвортой хөгжил” зорилтын хүрээнд байгаль орчны салбарын ажил амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 62,7 хувьтай байна.

 

2015-03-30 15:30:21