Завхан аймагт Баруун бүсийн Идэрчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн боллоо
811 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг Даргын Тамгын Газар,  Биеийн тамир спортын газар, Монголын волейболын холбоо, Аймгийн волейболын холбооноос хамтран Баруун бүсийн Идэрчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн  тэмцээнийг 3.28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад аймгийн Засаг даргын нөөц сангаас 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, баруун бүсийн волейболын 5 дугаар тэмцээнийг аймагтаа зохион явуулах боломж бүрдсэн юм. Тус тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн баг тамирчид оролцож, хурд хүч, авъяас чадвараараа өрсөлдөж, гар бөмбөг сонирхогчид, үзэгчдийн талархалыг хүлээсэн сайхан тоглолтуудыг үзүүллээ. Ийнхүү дээрх тэмцээн өнөөдөр аваргуудаа шалгаруулж , дүнгээ гаргав.

       

Эрэгтэйчүүдийн төрөлд:  1 дүгээр байранд н.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай Д.Эрдэнэбат ахлагчтай Ховд аймгийн БТСГ-ын баг тамирчид, 2 дугаар байранд  Б.Мандалсүрэн ахлагчтай Говь-Алтай аймгийн баг тамирчид,  3 дугаар байранд Г.Мөнхцэцэг дасгалжуулагчтай Завхан аймгийн баг тамирчид тус тус шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд: н.Уранчимэг дасгалжуулагчтай Говь –Алтай аймгийн Ж.Солонго ахлагчтай баг тамирчид , 2 дугаар байранд  н.Мөнхсүх дасгалжуулагчтай Завхан аймгийн баг тамирчид, 3-рт Т.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай Ховд аймгийн баг тамирчид тус тус  шалгарсан амжилтыг үзүүллээ.

2015-03-30 16:44:25