Аймгийн тариаланчдын зөвлөгөөнийг нээж Засаг дарга Ж.Жамъянтив үг хэлэхдээ:” Ер нь манай тариаланчид зөвхөн төмс, хүнсний ногоо тариалах төдийгөөр ажлаа хязгаарлах биш аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Өгөөмөр, Асгат буудай гурлын үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилгоор үр тариа тариалж, гурилын хангамжийг сайжруулах нь бидний нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих хамгийн тулгамдсан зорилтын нэг мөн” гэдгийг онцлоод 2015 онд газар тариалангийн салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө эрч хүчтэй ажиллаж та бүгдийн маань тарьсан ногоо тал дүүрэн ургаж, хураасан ургац тань арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ. Аймгийн үндсэн чиглэлд газар тариалангийн талаар тусгагдсан зорилтыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр аймгийн ЗДТГазар, Дэлхийн зөн ОУБ-ын Завхан, Завханхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран аймгийн “Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Тус сургалт, зөвлөгөөнд МЭҮТасгийн БГТЖДҮҮХариуцсан мэргэжилтэн, жимс, жимсгэнэ, өрхийн тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэн зэрэг 90 гаруй хүн хамрагдаж мэргэжил арга зүйн зөвлөгөө авч байна.
Манай аймаг газар тариалангийн үйлдвэрлэлд агротехнологийн горимыг чанд мөрдүүлэх, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх замаар хүн амыг эрүүл, цэвэр экологийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд төмс 261.0 га, хүнсний ногоо 149.0 га, үр тариа 1500.0 га, малын тэжээлийн ургамал 750.0 га-д тариалалт хийж төмс 3186.0 тн, хүнсний ногоо 2086.0 тн, үр тариа 2100.0 тн, 1875.0 тн-ыг тус тус хураан авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амын төмс, хүнсний ногооны хангамжийг дээшлүүлэх, газар тариаланг тогтвортой, эрчимтэй, үр ашигтай салбар болгон хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж, өнгөрөгч 2014 онд аймгийн хэмжээнд үр тариа 1598 га, малын тэжээл 733.5 га, төмс 248.3 га, хүнсний ногоо 142.3 га-д тариалж улаан буудай 1195 тн, малын тэжээл 1099.1 тн, төмс 2182.6 тн, хүнсний ногоо 1439 тн-ыг тус тус хураасан нь хүн амын хэрэгцээт төмсний 66,1 хувь, хүнсний ногооны 30,5 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж байна.Мөн газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах зорилгоор ОНХСангаас 69,3 сая, Дэлхийн Зөн ОУБ-ын Завхан, Завхан хангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газраас 41,2 сая нийт 110,5 сая төгрөгийн хөрөнгөөр Улиастай суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа өрхийн тариаланч, аж ахуйн нэгжид хаврын тариалалт , намрын ургац хураалтын үед техникийн үйлчилгээг хөнгөлттэй нөхцөлөөр үзүүлэх “Техник дундын төв”-ийг 2 трактор, дагалдах дүүжин тоног төхөөрөмжийн хамт байгуулаад байна.