Монгол улсын Хууль зүйн яам , Хил хамгаалах албанаас Баян-Өлгий аймгийн Өлгийн хотноо Уулын бүсийн Хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг ХЗЯ-ны ТЗУГ-ын дарга Э.Зоригт нээж, үг хэллээ. Тус зөвлөгөөнд Хууль зүйн яам, Хил хамгаалах Ерөнхий газар, Уулын бүсийн хилийн ангиудын төлөөлөл, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын ХХТХ-ний зөвлөлийн гишүүд оролцлоо. Харин Завхан аймгаас Засаг даргаар ахлуулсан манай аймгийн төлөөлөгчид оролцож, аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив “Улсын хил хамгаалалтад иргэд, байгууллагын оролцоо, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлөөс 2015 онд баримтлах чиглэл” илтгэлийг тавьжээ. Мөн дээрх зөвлөгөөнд оролцож буй зочид төлөөлөгчдөд Завхан аймгийн төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, ажлын туршлага солилцсон зөвөлгөөний үр дүн Монгол улсын дархан хилийг хамгаалах үйлсэд бодит үр дүн өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэхүү зөвлөгөөнийг “Монгол Улсын Хилийн тухай хууль”-ийн 39 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 149-р дүгээр зарлигаар батлагдсан “Иргэдийг улсын хил хамгаалалтад оролцуулах тухай” журмын хэрэгжилтийг хангуулах, хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгууллаа.