ЗАВХАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 87 ИРГЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦЖЭЭ
635 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ удаагийн төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг МУИС-ийн Завхан сургуулийн компьютерийн зааланд зохион байгуулж, нийт 59 компьютерт 3 ээлжээр оруулж, шалгалтыг цахим хэлбэрээр авчээ. Мөн шалгалтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс шалгалт авах анги, танхимд камер байрлуулан сонирхогч, иргэдэд  шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломжийг олгосон юм. Салбар комиссын даргын 2015 оны 04 сарын 03-ны өдрийн 29 тоот тогтоолоор бүртгэл, сорил, ярилцлагын ажлын хэсгүүдийг байгуулж ажилласан байна. Аймгийн хэмжээнд дэс түшмэлийн 13, туслах түшмэлийн 20 ажлын ажлын байранд нийт 176 иргэн бүртгүүлж, шалгалтад 175 иргэн оролцжээ. Дэс түшмэлийн 13 ажлын байранд 76 иргэн бүртгүүлж, 3 ажлын байранд иргэн бүртгүүлээгүй бөгөөд 10 ажлын байранд 43 иргэн тэнцэж, 3 ажлын байранд иргэн тэнцээгүй байна. Туслах түшмэлийн 20 ажлын байранд 100 иргэн бүртгүүлсэн бөгөөд 14 ажлын байранд 44 иргэн тэнцсэн байна.

     

    Нийт зарлагдсан 37 ажлын байрнаас 24 ажлын байр мэргэшлийн шалгалтаар нөхөгдөж, 87 иргэн тэнцэн, 12 ажлын байр нөхөгдөөгүй байна. Цаашид нөхөгдөөгүй үлдсэн 12 ажлын байранд нөөцөөс нөхөх арга хэмжээ авч, боломжгүй ажлын байрыг дахин мэргэшлийн шалгалтаар нөхөхөөр зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр тогтсон  байна. Мөн иргэд бүртгүүлээгүй Дэс түшмэлийг 3 ажлын байрыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудасны “Иргэд бүртгүүлээгүй ажлын байрны зар”- д нийтлүүлэх саналыг Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв  комисст  хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2015-04-15 14:27:02