"Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг" санаачлагын хүрээнд Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе" аян амжилттай үргэлжилж, байгууллагууд хүүхдийн төлөө зохих хувь нэмрээ оруулсаар байна. Өнөөдөр Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, аймгийн Эрүүл мэндийн салбарынхны төлөөлөл дээрх аяны туг , цом, хүндэт дэвтрийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргалд хүлээлгэн өгч, 7 хоногийн аяны туршид хүүхдийн сайн сайхны төлөө хийж бүтээсэн ажил үйлсээсээ товч тайлагналаа.