"Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг" санаачлагын хүрээнд Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе аяны буухиаг энэ 7 хоногт ЗДТГ үргэлжлүүлж, ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Түвшинжаргалын санаачлагаар Улиастай сумын цэцэрлэг, ЕБС-иудад суралцдаг бүтэн өнчин хүүхдүүдэд тусламжын гараа сунгахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү ажлын хүрээнд Чандмань-Эрдэнэ Үндэсний Лаборатори Сургууль , Жавхлант цогцолбор сургууль, Улиастайн 3, 4-р сургууль, Дэвшил болон З,4,5-р цэцэрлэгүүдийн эмзэг бүлгийн нийт 20 хүүхдээс судалгаа авч тухайн хүүхдийн хүсэлтээр хүссэн нэг зүйлийг нь авч өгөх, Засаг Даргын Тамгын Газрын хамт олон, албан хаагчид “сэтгэлийн хандив”өргөх , тухайн хүүхдийн суралцдаг сургуулийн хамт олонтой хамтран “Сайн үйлсийн аян” арга хэмжээнүүдийг зохион байгуулах, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал хүлээн авч тэдний санаа бодлыг сонсох “хүүхдийн төлөө за гэж хэлье” аяны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагааг танилцуулах, Аймгийн Хөгжимт жүжгийн Театрт урлаг, соёлын тоглолт үзүүлэх/ МУГЖ С.Батсүхийн тоглолтыг үзүүлэх/, компьютер бэлэглэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.