Хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2015” наадам нээлтээ хийлээ
767 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлан зохион байгуулагддаг “Хүүхдийн ардын урлаг, соёлын “ Яргуй-2015” наадам хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн их танхимд нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадам ардын урлаг, ардын тоглоом наадгай гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.Нээлтэд аймгийн Засаг дарга,  Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ж.Жамъянтив, ЗДТГ-н Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Боловсролын газрын дарга Д.Одгэрэл нар оролцлоо. Аймгийн засаг дарга нээж үг хэлэхдээ “Орон нутаг, нутгийн удирдлагуудын зүгээс хүүхдийн сайн сайхны төлөө олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг жишээ бол үндэсний язгуур урлагаа хөгжүүлэх, уламжлуулах, хойч үедээ өвлүүлэх  зорилготой “ Хүүхдийн ардын урлаг, соёлын Яргуй” наадам гэдгийг онцолсон юм. Мөн  “Зөв Завхан Хүүхэд “ хөтөлбөр, “Хүүхдийн хөгжлийн дэмжигч орон нутаг, ”“Хүүхдийн төлөө за гэж хэлье” зэрэг аяны бодит үр дүнгээс товч дурдлаа.

   

Тус наадам Монгол ардын богино, урт, харилцаа  дуу, язгуур урлаг, гоцлол хөгжим, хамтлаг хөгжим,  хасаа харваа, шагай шүүрэх,   гоцлол бүжиг, хамтлаг бүжгийн төрлүүдэд нас насны ангилалаар энэ сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжилнэ.

2015-05-01 14:35:21