Аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан “Хүүхэд бидний ирээдүй” хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн хүрээнд хийх үйл ажилллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн зөн ОУБ-ын Завханхангай Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд “Дэвжээ” уралдаан тэмцээнийг 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Улиастай сумын ерөнхий боловсролын сургууль бүрээс 12 гишүүнтэй, 4 баг оролцсон бөгөөд багийн мэндчилгээ, жүжигчилсэн тоглолт, багийн асуулт хариулт, гэрийн даалгаварт багууд сургууль дээрээ сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах, багийн гишүүдийн хувцасны жигдрэлт, багаа хөгжөөн дэмжиж буй байдал гэсэн 7 төрлөөр авьяас чадвар, оюун мэдлэгээ сорин өрсөлдөв.
Дэвжээ тэмцээнд баг хамт олноороо бусдыгаа хошуучлан амжилттай оролцож тэргүүн байранд 90,8 оноогоор ЕБ-ын 3 дугаар сургуулийн Х. Лхамцэдэн ахлагчтай “Эрс тэс” баг шалгарч өргөмжлөл, цом, алтан медаль, үнэ бүхий зүйлээр, дэд байранд 89,6 оноогоор Чандмань эрдэнэ үндэсний лабартори сургуулийн Г. Мөнгөнзул ахлагчтай “Сүлд” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, үнэ бүхий зүйлээр, гутгаар байранд 87,9 оноогоор Жавхлант цогцолбор сургуулийн Д. Бямбасүрэн ахлагчтай “Мөнгөн хараацай” баг шалгаран өргөмжлөл, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа. Ийнхүү тэмцээнд оролцож буй багаа дэмжихээр ирсэн 500 гаруй багш, сурагчид хөгжөөн дэмжиж оролцсон бөгөөд, багууд гэрийн даалгавраар сургууль дээрээ соён гэгээрүүлэх ажил 12 удаа зохион байгуулж, 3500 хүүхдэд сургалт хийж, 5200 орчим санамж, боршур тарааж ажилласан байна.