Олон улсын эх баригчдын өдрийг угтаж ”Хүйн ээж бид-Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор аймгийн Нэгдсэн эмнэлэг , Сумд, СДЭ-ийн нийт 25 эх баригчдын дунд “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг хэрэгжүүлэхэд эх баригчийн оролцоо” сэдэвт чадавхижуулах сургалт, ажил мэргэжлийн гардан үйлдлийн уралдаан, АХА тэмцээнүүдийг 2015 оны 04 сарын 24 өдөр аймгийн амаржих газрын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.
Ажил мэргэжлийн уралдаанд: Амаржих газраас
Сум, СДЭ-ээс
тэргүүн байрыг тус тус эзэлж Эрүүл мэндийн газраас чанарын урамшуулалын ногоон картаар урамшууллаа.
АХА тэмцээнд:
тэргүүн байр: Нөмрөг сумын эх баригч Ч.Насанжаргал
дэд байр: Сонгино сумын эх баригч Д.Ханд нар шалгарлаа. Тус сургалтын онцлог нь эх баригч мэргэжилтэн эх баригчдаасаа шалгалт авч, сургалтыг онол, дадлагаар явуулсан нь ижил мэргэжилтнүүдийн мэдлэгээ бататган ур чадвараа нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий ажлын байрны дадлагажих сургалт боллоо.