Завхан аймгийн төлөөлөгчид Аугаа их ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцов
645 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын мөнхийн хөрш ОХУ-н Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ 5 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд тохиож, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүллээ.  Мөн орон нутгийн гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын БНТУВА улсын тэргүүн Ш.В.Кара-Оолын урилгаар Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, ЗДТГ-н Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа,  ЗДТГ-н СТСХ-н дарга Г.Ганболд, Улиастай сумын ЗДТГ-н дарга н.Сандагдорж , ГХБХБ-н газрын дарга Д.Анхтэс, Дэвшил сургуулийн Орос хэлний багш Б.Оюунцэцэг нарын төлөөлөгчид АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙН  арга хэмжээнд оролцсон юм. Тус төлөөлөгчид аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн Цогцолборт цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа, баярын парад, хүндэтгэлийн концерт зэрэг арга хэмжээнүүдэд оролцож, хүндэтгэл илэрхийллээ. Тэр дундаа 1941-1945 оны аугаа эх орны ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертод гадаадын хүндэт зочид төлөөлөгчид, ахмад дайчид, ОХУ, БНТува улсын иргэдэд хандан Завхан аймаг, Монгол улсыхаа нэрийн өмнөөс аймгийн Засаг дарга үг хэлсэн нь түүхийн нэгэн тэмдэглэлт үйл явдал байлаа.

     

2015-05-13 16:24:01