Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг болох Завхан аймаг “Эх үрсийн баяр”-ыг өргөн дэлгэр тэмдэглэж байна
747 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Хүүхдийн баяр”-ыг нээж аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив үг хэлэхдээ “Заяа золтой Завхан аймгийн хойч ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө олон арван ажил төлөвлөн хийж байгаагийн хамгийн ойрын жишээ бол “Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг” санаачлагын хүрээнд зохион байгуулж буй ажил хэргүүд гэдгийг онцолсон юм.  Нээлтэд Завхан аймгийн Улаанбаатар хот дахь дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболд , Аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал, Боловсролын газрын дарга Д.Одгэрэл,  аймгийн тэргүүний сурагчид оролцлоо.

    

 Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн,  аймгийн засаг даргын санаачлагаар 2015 оныг хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг болгон зарлаж,  аймгийн нийт албан байгууллагуудаар тус аяны хүндэт дэвтэр цом аялаж байгаа билээ. Тус аян эхэлснээс хойш өдгөө 15 гаруй байгууллага 3 сарын туршид тасралтгүй хүүхдийн төлөө үйл ажиллагаа зохион байгуулж, сэтгэл зүрхээ хандуулсан байна. Тухайлбал  тодорхой тооны бүтэн , хагас өнчин хүүхдүүдэд ээлжийн хувцас, компьютэр бэлэглэх, сургуулиудын сурагчдыг 7 хоногийн турш шүдний эмчилгээнд хамрагдуулсан, цэцэрлэгийн хүүхдүүдийн тайлан тоглолт, хүүхдийн экскурс аялал зэрэг олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ.Өнөөдөр Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболдын ивээл дор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс дээрх баярыг зохион байгуулж байна. Баярын хөтөлбөрт хөлбөмбөгийн тэмцээн , 3:3 сангсан бөмбөгийн тэмцээн, нас насны ангилалд дугуйн уралдаан,  хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Цагаан хүзүүт майга бор хоёр” хүүхдийн дуулалт жүжиг, нарын хаан хүүхдүүд зэрэг тусгай хөтөлбөрүүдээр хүүхдийн баяр үргэлжлэх юм. Завхан хүүхдүүд хүүхдийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.

2015-06-01 13:34:01