Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболдын ивээл дор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс энэ удаагийн “Эх үрсийн баяр”-ыг зохион байгуулж байна. Хүүхдийн баярыг урьд урьдын баяруудаас онцлог болгож буй нэгэн сайхан үйл бол “Сонор” хүүхдийн тоглоомын төв нээлтээ хийсэн явдал юм . Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболдын санаачлага, хөрөнгө оруулалтаар баригдаж, нээлтээ хийгээд буй тус тоглоомын төвд цаашид хүүхэд багачууд зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр буюу 1000 төгрөгөөр тоглох юм байна. Мөн хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан үнэгүй тоглох 1000 ширхэг урилгыг аймгийн 4-10 насны хүүхдүүдэд бэлэглэлээ.