“Иргэн бүр- Эрсдэлгүй орчинд” сарын аян улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санаачлагаар аймгийн ЗДТГазрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хяргас нуур –Завхан голын сав газрын захиргаа, УЦУОШАлба, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа зэрэг холбогдох албадуудтай хамтран “Байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах” сарын аяныг зарлаж байна. Аяныг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг үг хэллээ. Нээлтэд Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Батсайхан, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Энхтайван, УЦУОШАлбаны дарга Э.Мөнгөнцэцэг, МБОИЗ-ийн Завхан аймаг дахь салбарын тэргүүн Н.Тэгштөр нар оролцлоо.