Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нарын зөвлөгөөн болж байна
710 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын бэлчээр ашиглагчдын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Завхан аймагт ажиллаж буйтай холбогдуулан “Ногоон алт “ төсөл –Завхан бэлчээр ашиглагчдын холбооноос ““Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нарын зөвлөгөөн “-ийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнийг нээж  бэлчээр ашиглагчдын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Засаг даргын орлогч Ч.Пунцаг нар үг хэллээ. Нээлтэд ГХБХБГ-ын дарга Д.Анхтэс , АБАХ-ны гүйцэтгэх захирал С.Гүррагчаа, Ногоон алт төслийн менежер Ц.Энхамгалан, сумдын хэсгийн ахлагч нар оролцлоо. Энэхүү зөвлөгөөнд “Завхан аймгийн хөгжлийн стратеги төлөвлөлт “ сэдвээр Орлогч дарга Ч.Пунцаг,  ГХБХБГ-ын дарга Д.Анхтэс : “ Завхан аймгийн газрын зохион байгуулалт төлөвлөлт, түүний өнөөгийн байдал” /Үүнд бэлчээр зохион байгуулалтын төлөвлөлт/ сэдвээр, ЗАБАХ-ны танилцуулгыг С.Гүррагчаа, Ноос бэлтгэлийн стандарт хамтран ажиллах гэрээний танилцуулгыг Баярсайхан нар танилцуулж байна. Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалт , түүнийг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлуудаар иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу  Бэлчээр ашиглагчдын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүний зөвлөх О.Нарангэрэл, УИХ-ын гишүүний туслах Б.Өлзийбат  нар Завхан аймагт ажиллаж байна .

2015-06-10 14:57:14