Завхан аймагт баруун бүсийн аймгуудын хүүхдийн өвчлөл, эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт болж байна
651 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрүүл мэнд спортын яам, аймгийн Засаг дарыгн тамгын газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газрууд хамтран баруун бүсийн аймгуудын эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан, нөхцөл байдалд үнэлгээ хийж, эмч нарыг чадавхыг сайжруулах удирдлагын цогц сургалтыг Завхан аймагт энэ сарын 9-13-ны хооронд зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг үг хэлэхдээ “ Аймгийн үндсэн чиглэлд тусгаснаар “ Эрүүл мэнд эрс шинэчлэл хөтөлбөр” , Аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийг засварлах, Эрдэнэ хайрхан сумын Эрүүл мэндийн төвийн засварын ажил, Улиастай сумын Жаргалант багийн Иргэдийн хөгжлийн төв байгуулах зэрэг ажлуудад орон нутгийн төсвөөс эрүүл мэндийн салбарт 720 сая төгрөг зарцуулсныг онцолсон юм.

Тус цогц сургалтад Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ , Эмгэг судлалын үндэсний төвийн захриал Г.Уянга , Аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Завхан аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн , Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр,  Баян-Өлгий, Завхан ,Увс, Говь-Алтай, Ховд аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нар, Нэгдсэн эмнэлгийн дарга нар,  Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн нар, аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч нарын  70 гаруй албаны хүмүүс оролцож байна.

    

Түүнчлэн Баруун бүсийн аймгуудын эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд , 2012-2015  онуудын эх, хүүхдийн эндэгдлийг эмгэг судлалын материалыг нягтлах, хэлэлцэх, Эх хүүхдийн тусламж, үйлчилгээний удирдлага , зохион байгуулалт , чанарыг сайжруулах , зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллах,  Баруун бүсийн аймгуудын эх, хүүхдийн тусламж , үйлчилгээ, оношилгоо эмчилгээний стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийх, Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж  хөтөлбөрийн дадлагажих сургалт зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

2015-06-11 16:31:02