“Аваргын Адислал” бөхийн барилдаан 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа
650 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ардын Засгийн 4 дэх Аварга, “Цэргийн” хэмээх С.ШАГЖ-ийн нэрэмжит “Аваргын Адислал” бөхийн барилдааныг ЗаҮБХ-ноос санаачлан жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Энэ жилийн барилдааныг “Цэцэнс майнинг энержи” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Батсамбуу ивээн тэтгэжээ. “Аваргын Адислал-3” улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд улсын начин Б.Бадамсүрэн, Л.Лхаа-Очир, аймгийн хурц арслан Т.Баттөмөр, аймгийн арслан Г.Баасандорж, Ж.Сүхбат, Ш.Пүрэвгарьд, Б.Чимэдвандан нарын тэргүүтэй хүчит 64 бөх  барилдлаа. Тус барилдаанд  Алдархаан сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, ЗХ-ний 325-р анги, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх улсын начин Лхагваагийн ЛХАА-ОЧИР түрүүлж,   Алдархаан сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, ЗХ-ний 017-р анги, “Сандэй групп”-ын бөх улсын начин Базаргүрийн БАДАМСҮРЭН үзүүрлэсэн байна.

 

2015-06-18 09:40:21