Өнгөрөгч амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, ажлын хэсгийн бүрэлдэхүүн Завхан аймагт ажиллалаа. Тэрбээр ажлын хэсэгт НДЕГ-ын дарга Ц.Уртнасан, Халамж үйлчилгээний газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Н.Алтанчимэг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуа нарын албаны бусад хүмүүс багтсан байна. Сайд, ажлын хэсгийнхнийг Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Батзаяа нар хүлээн авч уулзлаа.