Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ , Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан, Халамж үйлчилгээний газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Н.Алтанчимэг , Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуа, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ЗДТГ-ын НХХ-ийн дарга М.Гүрсэд , Улиастай сумын ахмадууд оролцлоо. Энэхүү үйл ажиллагааг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нар үг хэлcэн юм. Тэрбээр Засаг дарга хэлэхдээ: “нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэд буюу өндөр настан, өрх толгойлсон эцэг,эх, орон гэргүй иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн бүхийн л бүлэгт хүрч, тэднийг асрамжлан, амьдралын итгэл үнэмшил олгож, ажлын дадал туршлага амьдрах чадварыг нь дэмжин ажиллаж чадна гэдэгт “ итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэхүү барилгын ажлыг Жамъянсүрэн захиралтай Жавхлант тур ХХК-ны хамт олон гүйцэтгэсэн байна. Тус байр нь ажилтан албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхээс гадна ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай өрөөг гарган тохиулж тэнд нийгэм соёлын үйлчилгээ үзүүлж, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлснээрээ бусад төрийн үйлчилгээний байгууллагаас онцлог юм аа.