Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын бэлтгэлийг ханган зохион байгуулж явуулах хорооны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 29-ны өдрийн А/142 тоот захирамжаар батлажээ. Дээрх хороо 34 хүний бүрхэлдэхүүнтэй. Харин 7-н салбар хороо ард иргэдийн тав тухтай, аюулгүй, наадам үзэж, баясаж цэнгэхийг хариуцан ажиллаж байна. Тухайлбал: “Төрийн ёслол хүндэтгэл, соёл урлаг, мэдээлэл сурталчилгааны салбар хороо”-ны даргаар ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, “Хурдан морины салбар хороо”- ны даргаар ҮХАА-н газрын дарга Э.Балжинням , “ Үндэсний бөхийн салбар хороо”-ны даргаар Улиастай сумын Засаг дарга Д.Энх-Амгалан, “Үндэсний сур харваа, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах салбар хороо”-ны даргаар Биеийн тамир, спортын газрын дарга Д.Чойжилсүрэн , “Санхүү , аж ахуйн асуудал хариуцсан салбар хороо”-ны даргаар ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Г.Ганболд , “Хэв журам , аюулгүй байдлыг хангах салбар хороо”- ны даргаар ЦГ-ын дарга Б.Эрдэнэбаатар, “Худалдаа үйлчилгээний салбар хороо”-ны даргаар МХГ-ын дарга П.Батсайхан нарын 80 гаруй албан хаагчид оролцож байна. Өнөөдөр Аймгийн Төрийн ёслол хүндэтгэл, соёл урлаг, мэдээлэл сурталчилгааны салбар хороо хуралдаж, төсөл төлөвлөгөөгөө ярилцлаа.