Завхан аймагт " Монгол улсын хүртээмжтэй өсөлтийн бодлогыг дэмжих нь" төслийн судалгааны ажил эхэллээ
712 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймагт  Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран Япон улсын санхүүжилтээр хэрэгжиж буй Техник туслалцааны " Монгол улсын хүртээмжтэй өсөлтийн бодлогыг дэмжих нь"  төслийн судалгааны ажил эхэллээ. Тухайлбал Хүртээмжтэй өсөлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж буй Адам Смит олон улсын компани, Монголын судалгааны төвийн зөвлөх Д.Даваасамбуу аймгийн Улиастай сум болон Дөрвөлжин сумдын ажилтай танилцаж судалгаа хийсэн байна.

Хүртээмжтэй өсөлт гэдэг нь өргөн олон түмний оролцоо бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийтийн  болон нийгмийн үйлчилгээний хамралт, хүрэлцээ чанарыг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоог бүрдүүлэхэд оршино. Ингэхдээ орлого багатай иргэд, эмзэг хэсэгт нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг илүүтэй олгох замаар үр шимийг нь тэгш хүртээх, улмаар ядуурлын түвшинг тууштай бууруулах, амьдарлын  ялгааг хязгаарлахыг эрхэмлэх ёстой. Нэг үгээр хэлбэл Хүртээмжтэй өсөлтийн үзэл санааны цохилох зүрх нь боломжийг баян хоосны ялгаварлалгүйгээр тэгшээр бий болгох явдал юм. Өөрөөр хэлбэл ажил хийх, боловсрол эзэмших, эрүүл байх, нийгмийн эмзэг ядуу хэсгийг хамгаалж авч явах, тэгш боломжийг хангахын зэрэгцээ, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, сайхан амьдрахад нэн чухал цэвэр халуун хүйтэн ус,  цахилгаан дулааны хангамж, зам харгуйг хот хөдөөгүй, улс орон даяар бий болгоход төрийн бодлого чиглэгдэхийг хэлж байна.

    

 Төрөөс сүүлийн үед төвлөрлийг сааруулах орон нутгийн хөрөнгө мөнгө зарцуулах эрх хэмжээг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ард иргэдийн санаа бодол оролцоог хангах эрх зүйн болон санхүүгийн орчинг бүрдүүлэх талаар чармайж байна. Тухайлбал Төсөв хөрөнгийг орон нутгаас бараа үйлчилгээ худалдан авахад  зарцуулахыг дэмжиж орон нутгийн хөгжлийн санг сум дүүргийн түвшинд байгуулан ажиллалуулж байна. Энэхүү ажлын  хүрээнд Худалдан авах ажиллагаанд шинжилгээ, мониторинг хийх, чадавхийг бэхжүүлэх туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд үүний  гол агуулга нь төсвийн болон төрийн мэдлийн хөрөнгөөр худалдан авалт хийх ажил, тендерийг хэрхэн зохион байгуулах, түүний биелэлт мониторингийн хяналтыг яаж тавих, төр захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн пүүс компани, тэдгээрийн ажилтнуудын чадавхийн байдал зэрэгт судалгаа хийх, цаашид хэрхэх талаар санал дүгнэлт гаргахад нь засгийн газар сангийн яаманд туслах явдал юмаа. Хүртээмжтэй өсөлт бүтээн байгуулалтын үр дүн нь бий болгосноо зөв арчилж хамгаалж байх нь чухал болно. Ялангуяа орчин үеийн шинэжлэх ухаан технолгийн ололтийг амьдрал дээр зүгшрүүлэх мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх нь чухал байгааг онцгой анхаарах хэрэгтэй юмаа.

Хүртээмжтэй өсөлтийг дэмжих төслийн хүрээнд монголд тэгш бус байдал улам бүр өсөн нэмэгдэж буйн үндсэн шалтгаанууд болон өсөлтийн үр өгөөжийг нийгмийн бүх давхарга эрх тэгш хүртэхэд саад болж буй хүчин зүйлс, хөдөлмөрийн зах зээлийн байдал, олон улсын тэргүүн туршлагын талаар судалгаа хийж холбогдох газруудаас санал бодлыг нь авсан, төр хувийн хэвшлийхэн, олон нийтийн сонирхогч оролцогч талууд, холбогдох яамдын мэргэжилтнүүдийг оролцуулан хүртээмжтэй өсөлт тэдгээрийн шалгуур үзүүлэлтийн талаар хэлэлцүүлэг, зөвлөлгөөн зохион байгуулж байгаа. Түүнчлэн зарим аймаг, Сонгинохайрхан дүүргийн удирдлага, зарим хорооны иргэд, аж ахуйн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, ямар асуудал байгаа гэдэгтэй танилцаж судалгаа гаргасан. Мөн хүртээмжтэй өсөлтийн тухай ойлголтыг дэлгэрүүлэх, төрийн бүх шатны байгууллага хувийн хэвшлийхний бодлогын баримжаа болох, энэ талаарх холбогдох талуудын чадамжийг дээшлүүлэхэд туслах, нийгэм, эдийн засгийн зарим салбаруудын хөгжлийн бодлогын стратегийг гаргах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, төсвийн зарим хөрөнгийн зарцуулалтад шинжилгээ хийх зэргээр санаа бодлоо нэмэрлэх, эрх зүйн үндсийг тавих, удирдлагын оновчтой бүтэц, хүртээмжтэй өсөлтийн шалгуурыг тогтооход туслах чиглэлээр ажиллаж байна.

 

2015-06-22 14:57:01