Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Завхан аймагт ажиллаж байна
618 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /06.23/ Завхан аймагт ажиллаж байна.  УИХ-ын даргыг аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив болон албаны бусад хүмүүс угтаж авлаа.  УИХ-ын даргад аймгийн Засаг дарга орон нутгийн хөгжил дэвшил, дэд бүтцийн талаар танилцуулж,  Зэвсэгт хүчний  325-р ангийн цэргийн албан хаагчдын 24 айлын сууц, аймгийн Улиастай сумын Богдын гол багт баригдаж буй  Спорт цогцолборын  барилгын явцыг  үзүүллээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтад үг хэлсэн юм.

   
 

2013 онд УИХ-ын даргыг Завхан аймагт ажлын айлчлал хийхэд хүсэлт тавьсны дагуу 2014 оны улсын төсөв хөрөнгө нь тусгагдаж , дээрх цэргийн албан хаагчдын сууцыг ЗХ-ний барилгын цэргийн 017 дугаар анги барьж гүйцэтгэсэн байна.

 

2015-06-24 09:16:02