Завхан аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаанаар :
-
Аймгийн ИТХ-н 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.
-
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Асуудал хэлэлцүүлэх тухай ” санал/ аймгийн Засаг даргаа огцруулах/ -ыг авч хэлэлцээд хүчингүй болгох шийдвэр гаргалаа.
-
Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд ,51,4 хувийн хэрэгжилттэй гэж үзээд тогтоол гаргалаа.
-
Аймгийн орон нутгийн 2015 оны төсвийг тодотголоо.
-
Отгонтэнгэр рашаан сувилал, Очир элч орон нутгийн өмчит байгууллагуудыг менежментийн гэрээгээр эзэмшүүлэх шийдвэрүүдийг гаргалаа.
-
ОХУ-н БНТыва улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Григорий Чоодуевич Ширшинд Аймгийн хүндэт иргэн цол олгох шийдвэрийг гаргалаа.
-
Отгонтэнгэр аялал жуулчлалын цогцолборын ерөнхий төлөвлөгөөг батлав
2015-06-29 11:08:00