Завхан аймагт “Баруун Монголын хүүхдүүд-III” чуулган боллоо
656 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Алдархаан сумын 5 салаа, хүүхдийн Даян –Очир зусланд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Баруун Монголын хүүхдүүд-III” чуулган, ХОБ-ын болон ХГБХХ-н ажилчдын анхдугаар зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан аймгууд оролцсон юм.  Энэхүү чуулганаар ХОБ-уудын баруун бүсийн тэргүүн туршлага өртөөчилсөн хэлэлцүүлэг, ХОБ-уудын сайн туршлага, үр дүнг харуулсан жүжигчилсэн тоглолт, зурагт үзүүлэн , ХОБ-н хүүхдүүд “Эх орон 36” хүүхэд хөгжлийн өртөөгөөр аялах, ХГБХХ-н ажилтан, албан хаагчдын нөхөрсөг тоглолт зэрэг үйл ажиллагаанууд явагдсан байна.

2015-06-30 10:36:21