Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү болон 3-р нарийн бичгийн дарга А.Накао нар Завхан аймагт ажиллаж байна. Түүнийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ЗДТГ-н СТСХ-ийн дарга Г.Ганболд , ЗДТГ-н ТЗУХ-ийн дарга Т.Пүрэврагчаа, БГ-ын дарга Д.Одгэрэл нар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Завхан аймгийн ирээдүйн хөгжлийн хандлага, дэд бүтэц, зам харилцааны талаар нутгийн удирдлагууд товч танилцуулга хийж, Япон улсын буцалтгүй тусламж, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцлаа. Элчин сайд 7 сарын 1-ээс 3-ны өдрүүдэд манай аймгийн Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн сумдад тус тус ажиллах юм.