Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү Завхан аймгийн Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн сумдад энэ сарын 1-3-ны өдрүүдэд ажиллалаа. Дээрх хугацаанд сумдын удирдлага, байгууллагын эрхлэгчидтэй уузалт хийж, хөгжлийн хандлага, дэд бүтэц, мал аж ахуйн салбар, өвсний үндэс хөтөлбөрийн хэрэгжилттэй тус тус танилцсан юм. Сумдын Засаг дарга нарын зүгээс зарим байгууллагуудын засварын ажлыг гүйцэтгэхэд тусламж үзүүлэх асуудлыг элчин сайдад тавьж байсан. Манай аймгийн сумдаас 10 гаруй төсөл Япон улсын санхүүжилттэй өвсний үндэс хөтөлбөрт бүртгэлтэй байна. Удирдлагуудын саналыг үндэслэн сумдын дотуур байр, цэцэрлэг, соёлын төв зэрэг байгууллагуудын байдалтай газар дээр нь танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо.