Тэлмэн сумын “НААДАМ” –ыг гадаадын зочид, жуулчид үзэж сонирхолоо
623 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн Тэлмэн сум Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаа энэ сарын 2,3-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баяраар Үндэсний 32 бөхийн барилдаан, Хурдан морьдын 6 насны уралдаан, “Адуучин” тэмцээн, Адууны эд хэрэгслийн үзэсгэлэн, Хос морьтон шалгаруулах тэмцээнүүдийг тус тус амжилттай  зохион байгууллаа. Энэхүү наадамд Япон улсын элчин сайд Т.Шимизү, А.Накао нарын зочид оролцсон юм. Мөн гадаадын жуулчид Тэлмэн сумын наадмыг үзэхээр зорьж ирсэн байлаа. Манай улсын хувьд гадаадын жуулчдыг татах нэг онцлог үйл явдал бол наадам билээ. Харин жуулчдын хувьд Үндэсний баяр наадмаас илүүтэй сумын наадмыг сонирхож эхлээд байгаагаа хэлж байлаа. Сумын Засаг дарга А.Даваадорж хэлэхдээ:  Баяр наадмаа 7 дугаар сарын эхээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь  эртхэн намрын бэлтгэлдээ орох зорилготой хэмээн тайлбарлаж байв. Нар хур тэгширсэн зуны дэлгэр өдөр Тэлмэн сумын иргэд, малчид, жуулчид  дэнж хотойтол сайхан наадлаа.

2015-07-06 12:24:01