Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жил , Завхан аймгийн Үндэсний их баяр наадмын баярын хурлыг нээж Аймгийн ИТХ-н дарга Б.Отгонбаатар үг хэллээ. Баярын хуралд аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив , Орлогч дарга Ч.Пунцаг, Улиастай сумын Засаг дарга Д.Энх-Амгалан , ЗДТГ-ын Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Т.Пүрэврагчаа нарын аймгийн удирдлагууд, иргэд, зочид төлөөлөгчид оролцлоо. Тус хурлаар Засаг даргын орлогч Ч.Пунцаг аймгийн 2015 оны хагас жилийн ажлын тайлангийн үр дүн, ололт амжилтаас иргэддээ мэдээллээ.
Монголчууд бид Үндэсний их баяр наадмаараа хийсэн бүтээснээ дүгнэж, Төрийн дээд одон медаль бусад шагналаар шагнаж урамшуулдаг уламжлалтай.
Энэ жилийн наадмаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Даян –Очир зуслангийн захирал Д.Төмөрбаасан, Түдэвтэй сумын ахмад настан Г.Ванчиндорж нар, Алтан гадас одонгоор аймгийн МХГ-н Улсын ахлах байцаагч Б.Батхүү, Политехникийн коллежийн жижүүр Ж.Бямбасүрэн, Улиастай сумын Богдын гол багийн ахмад настан Н.Нансалмаа, Улиастай сумын 8-р цэцэрлэгийн сахиул Т.Нямдаваа, Улиастай сумын иргэн Б.Тэрбиш, Идэр сумын ЭМТ-ийн багийн эмч Г.Чимэдцэрэн, Улиастай сумын Жинст сумын ахмад настан А.Гомбо, Цагдаагийн газрын ахлах байцаагч Ж. Баярмаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар аймгийн НДХ-н үйлчилгээний албаны дарга Б.Баярмаа, Политехникийн коллежийн багш Р.Төгсбат, Төрийн албаны тэргүүний ажилтнаар аймгийн ЗДТГ-н Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд , МХГ-н дарга П.Батсайхан , Онцгой байдлын хэлтсийн дарга Ө.Болд нар шагнагдлаа.