Үндэсний их баяр наадам, Хүннү гүрний тулгар төр байгуулагдсаны 2224 жилийн ой, их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд хүчит 256 бөх бяр хүч, уран мэхээ уралдуулан барилдаж хурсан олныг баярлууллаа. Аймгийн ЗДТГ, Завхан аймгийн Үндэсний Бөхийн холбоо, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын “Үндэсний бөхийн барилдаан”-ыг зохион байгуулах комисс хамтран амжилттай зохион байгуулав. Хүчит 256 бөхөөс найм давж, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Пүрэвдоржийн Батсүх түрүүлж “Аймгийн арслан” цол, 7 давж Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ үзүүрлэж “Аймгийн Заан” цол хүртсэнийг Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив гардуулан өглөө.
Мөн аймгийн баяр наадамдаа 5 давж начин цолны бозолыг:
Завхан аймгийн Их-Уул сумын харъяат С.Доёдорж, Завхан аймгийн сумын харъяат Э.Даваадорж, , Завхан аймгийн Түдэвтэй сумын харъяат Г.Чойжамц, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Э.Одхүү нар хангалаа. Харин 256 бөхөөс 6 давж Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат П.Баярсайхан, Завхан аймгийн Цэцэн уул сумын харъяат Г.Анхбаяр нар “Аймгийн харцага” цол хүртлээ.