Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын "Хурдан хүлэг"-үүд шалгарлаа
741 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ардын хувьсгалын 94 жилийн ой , Завхан аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаанд 6 насанд хурдан шанадаст хүлгүүд уралдаж , уяач эзэн, унаач хүүхэд, хурсан олноо баярлууллаа. Харин Эрлийз морьдын уралдаанд  энэ жил 100 шахам морьд дээд,  дунд, дааган насны 3 насанд уралдав. Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын “Хурдан морьдын уралдаан”-ыг зохион байгуулах комисст П.Ганзориг, А.Амартүвшин, Ж.Сүхбаатар, Э.Балжинням, П.Анхтэс нарын хүмүүс ажиллав.

    

Их  насны уралдаанд айргын тавд шалгарсан морьдын нэрс:

  1. Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Бямбацогтын хээр зүсмийн их нас
  2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач М.Гомборагчаагийн хүрэн халзан зүсмийн их нас
  3. Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнхзоригийн хүрэн халзан зүсмийн их нас
  4. Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Цагаанламын хонгор зүсмийн их нас
  5. Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач С.Баасансүрэнгийн  хонгор зүсмийн их нас

Дааган насны уралдаанд айргын тавд шалгарсан морьдын нэрс:

  1. Завхан аймгийн Алдархаан сумын уяач Алтангэрэлийн  хар зүсмийн даага
  2. Завхан аймгийн Эрдэнэхайрхан  сумын уяач Ц.Тамжидын хар зүсмийн даага
  3. Завхан аймгийн Түдэвтэй сумын уяачС.Дэмбэрэлгалдангийн  хар  бор зүсмийн даага
  4. Завхан аймгийн Алдархаан сумын уяач Б.Дэмүүлийн хээр зүсмийн даага
  5. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Санжмятавын сартай хээр  зүсмийн даага

Хязаалан насны уралдаанд айргын тавд шалгарсан морьдын нэрс:

  1. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Галтын хүрэн халзан зүсмийн хязаалан
  2. Завхан аймгийн Улиастай сумын уяач Самбуу-Ёндонгийн  сартай хүрэн зүсмийн хязаалан
  3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Батхуягийн сартай хээр зүсмийн хязаалан
  4. Завхан аймгийн Улиастай сумын уяач Сандагсүрэнгийн хүрэн зүсмийн хязаалан
  5. Завхан аймгийн Алдархаан сумын уяач Алтангэрэлийн  хонгор зүсмийн хязаалан

Шүдлэн насны уралдаанд айргын тавд шалгарсан морьдын нэрс:

  1. Говь-Алтай аймгийн уяач н.Батдоржийн хүрэн зүсмийн шүдлэн
  2. Завхан аймгийн Шилүүстэй сумын уяач н.Ойдовын хонгор зүсмийн шүдлэн
  3. Завхан аймгийн Сантмаргаз сумын уяач Э.Балжиннямын  сартай хүрэн зүсмийн шүдлэн
  4. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Ц.Гантулгын хүрэн зүсмийн шүдлэн
  5. Завхан аймгийн Алдархаан сумын уяач н.Алтангэрэлийн хүрэн халзан зүсмийн шүдлэн

Соёолон насны уралдаанд айргын тавд шалгарсан морьдын нэрс:

  1. Завхан аймгийн Эрдэнэхайрхан  сумын уяач Г.Мөнхбаярын шарга зүсмийн соёолон
  2. Завхан аймгийн Эрдэнэхайрхан  сумын уяач Л.Баатарсрэнгийн хүрэн халзан зүсмийн соёолон
  3. Говь-Алтай аймгийн уяач н.Чулуунбатын хүрэн халзан  зүсмийн соёолон
  4. Завхан аймгийн Алдархаан  сумын уяач н.Хирдгаагийн  саарал зүсмийн соёолон
  5. Завхан аймгийн Улиастай сумын уяач Баатарсүрэнгийн хээр  зүсмийн соёолон

2015-07-11 21:14:02