Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив Улсын төрөлжсөн олимпиад, улс, олон улсын чанартай уралдаан, тэмцээнд амжилт гаргасан сурагчдад гарын бэлэг гардууллаа
720 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн хэмжээний ЕБС-н 9-12-р  ангийн Улсын төрөлжсөн олимпиад, улс, олон улсын чанартай уралдаан, тэмцээнд амжилт гаргаж, Завхан нутгийнхаа нэрийг мандуулсанд талархаж 9 шилдэг сурагчдад аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив дурсгалын бэлэг гардууллаа.  Энэхүү арга хэмжээнд аймгийн ЗДТГ-н НХХ-ийн дарга М.Гүрсэд, ЗДТГ-н ТЗУХ-н дарга Т.Пүрэврагчаа , БСГ-ын дарга Д.Одгэрэл, ЗДТГ-н НХХ-ийн  мэргэжилтэн Э.Ууганбат нар оролцлоо. Тухайлбал Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн сурагч  Л.Дэлгэрмаа, Улиастай сум ЧЭҮЛС-ийн сурагч Энх-Амгалангийн Солонго, Тосонцэнгэл сумын бүрэн дунд  2-р сургуулийн сурагч Батцэнгэлийн Уранчимэг, Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн сурагч Батбаяр Гончигдорж, Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн сурагч Чадарбалын Дэлгэрдаваа, Тосонцэнгэл бүрэн дунд 1 дүгээр сургуулийн сурагч Ганболдын Ууганжаргал, Улиастай сумын ЖЦС-ийн сурагч Энхбатын Цолмонтуяа, Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн сурагч Цэрэнбатын Мөнхчимэг нар нь  Улсын төрөлжсөн олимпиадуудад 1-3-р байруудыг эзэлсэн сурагчид юм.

2015-07-11 21:46:01