Эрдэнэхайрхан сумд “БУМАН ЦАГААН ХОНЬ”-ны баяр боллоо
634 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 2015 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд “БУМАН ЦАГААН ХОНЬ”-ны баярыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар бүсийн хэмжээнд зохион байгуулахаар баталсаны дагуу сумын баяр наадмыг хамтатган өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.  Энэхүү баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Эрдэнэхайрхан сумын харъяат “Сонор трейд” группын ерөнхийлөгч, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболд, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Амь-Ус” ТӨХК-ийн захирал П.Ганзориг, аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Ж.Сүхбаатар,  Эрдэнэхайрхан сумын УБ хот болон  Завхан аймаг дахь нутгийн зөвлөлийнхөн, сумын удирдлагууд, нутгийн харъяат бизнес эрхлэгчид оролцлоо.

            Эрдэнэхайрхан сум нь 2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 101011 толгой хонин сүрэг тоолуулж аймагтаа хоёр дахь “Буман хонь”-той сум болж байгаа юм.  Мөн бүх малынхаа тоогоор 167.6 мянган мал тоолуулж аймагтаа 3-рт, мянгат малчдынхаа тоогоор аймагтаа тэргүүлж 51 мянгат малчинтай болсон байна.                                             

2015-07-24 12:10:01