Ачит Жадо Ринбүчэ багш Завхан аймагт мориллоо
695 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын урилгаар Ачит Жадо Ринбүчэ багш Завхан аймагт энэ сарын 9-11-ны өдрүүдэд морилон саатлаа. Дээр хугацаанд аймгийн иргэд, сүсэгтэн олонд насны авшиг хүртээлээ. "Насны авшиг" нь хvмvvсийн амь насыг уртасгах, эд таваарыг арвитгах болон насны хорлолоос аварч дууддаг учиртай. Ачит Жадо Ринбүчэ багш хөдөө орон нутгын хийдүүдээр айлчилж, сүсэгтэн олонд Бурханы сургааль ном айлдаж, Бурханы номын авшиг зан үйл өгөх зэргээр манай оронд Бурханы шашныг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд маш их хувь нэмрийг оруулж байгаа юм. Жадо ринбүчэ  багш нь 1954 онд Төвдийн нийслэл Лхас хотын ойролцоох Тэнгэр нуур хэмээх газар мэндэлжээ. Гурван настайд нь 14-р Далай ламаас Жадо хийдийн хамба ламын 6-р дүрээр тодруулсан байна. Тэрээр Далай ламын дэргэдэх Намжил дацанд 1992 оноос багшаар томилогдон 2005 он хүртэл ажиллаж байгаад тус хийдийн хамба ламын ширээнд залагджээ.

 

2015-08-14 11:42:01