Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивын урилгаар НароБончин Гэгэээн Завхан аймагт 8 сарын 1-5-ны өдрүүдэд айлчилж, Отгонтэнгэрийн орон нутгийн тахилга, Долоон бурхан од тахих ёслолын арга хэмжээнүүдэд оролцлоо. Мөн НароБончин Гэгэээнийг Завхан аймагт сэнтийд залах Бат-Оршил Даншиг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ үеэр Хутагт хувилгаадын өлгийн нутаг Завхан нутгийнхаа олон мянган иргэд, сүсэгтэн олонтойгоо уулзаж, номын авшиг хүртээлээ.
Аймгийн засаг даргын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Зөв амьдрах ухааныг дэлгэрүүлэх” зорилтыг дэвшүүлж, ард иргэдийнхээ сайн сайхан, гэгээн үйлсийн тухайд өнөө цагийн нэрт мэргэд, өгүүлэхийн ухааны сэтгэгчид, соён гэгээрүүлэгчдээр ном тавиулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн 2014 онд “Чагдархорчингийн ван буюу Очирвааний их ван 2014” буян номын их ажлыг зохион байгуулж байсан бол 2015 онд НароБончин Гэгэээнийг сэнтийг залах, Бат-Оршил Даншүг өргөх ёслолын арга хэмжээг Аймгийн ЗДТГ , ИТХ, УБ хот дахь нутгийн зөвлөл , Бурхан шашинтны төв Төгс Буянт Жавхлант хийд хамтран ёслол төгөлдөр зохион байгууллаа.