Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн замын ажил ирэх 7 хоногт эхэлнэ
574 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал:  Аймгийн гадна болон төв доторх замын  ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн телевизүүдэд  өглөө. Иргэд, хөдөлмөрчид та бүхэн өнөөдөр орой  Air 1, Шинэ Завхан телевизүүдээр хүлээн авч үзээрэй.  

Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км автозамын барилгын ажлыг “Насны зам ”ХХК гүйцэтгэхээр болж 2015 оны 08 сарын 15-нд Засгийн газар болон холбогдох яамдуудтай гэрээ байгуулсан юм. Харин тусгайлан гүйцэтгэгчээр Хятадын “Чайна Жиангу Жинада” констракшин компани 55 км замыг, “”Тэнгэр уул” ХХК  Уластайгаас эхлэн 12 км замыг гүйцэтгэхээр боллоо. Компаниуд замын ажлыг ирэх 7 хоногт эхлүүлж,   ирэх жил буюу 2016 онд хүлээлгэн өгөх юм. Мөн аймгийн төвийн зарим шороон замуудыг хусаж тэгшлэх,  автобусны буудлыг сэргээн засварлах ажлууд хийгдэх гэж байна.

2015-08-24 15:56:02