Улиастай сумын Цэнгэлдэх хүрээлэнгээс төв зам хүртэлх 400метр хатуу хучилттай зам барих, Улиастай сумын Өлзийт, Товцог, Жаргалант багт 4 ширхэг ус зайлуулах хоолой барих ажлыг “Тэнгэр-Уул констракшн” ХХК гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 400 м замын далангийн суурь, ус зайлуулах хоолойн ажлууд хийгдэж байгаа юм .Мөн Өлзийт багийн ус зайлуулах хоолойн ажлын суурь цутгалт, Товцог, Жаргалант багийн хоолойн суурийг тэгшлэх ажлууд хийгдлээ.