“Алтан намар 2015” урлаг спортын наадам эхэллээ
743 ХҮН ҮЗСЭН БАЙНА

         Аймгийн Засаг даргын нэрэмжит “Алтан намар” 2015 наадмыг нээж  Засаг дарга Ж.Жамъянтив үг хэлэхдээ “Намрын баяр бол бүтэн жилийн ажлын дутуугаа гүйцээх, дундаа дүүргэх зорилтоо хангах, хөдөлмөрчин хүмүүн бүрийн хөдөлмөр бүтээлийн гүйцэтгэл, шалгуурын баяр” гэдгийг онцоллоо. “Алтан намар” урлаг спортын наадам 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж  байна. Наадмын нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг,  аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал, ЗДТГ-н Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, ЗДТГ-н Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Ганболд, ЗДТГ-н Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа, ЗДТГ-н дарга Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Пүрэврагчаа, Боловсрол соёлын газрын дарга Д.Одгэрэл, Биеийн тамир спортын газрын дарга Д.Чойжилсүрэн, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын дарга Г.Бадамхатан,  6 бүсийн урлаг спортын наадмын шилдгүүд, Завхан нутгийн ард иргэд оролцлоо.

Энэхүү наадмыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газар, Биеийн тамир спортын газрууд хамтран зохион байгуулж байна.  Алтан намар урлаг спортын наадмыг анх удаа  2 үе шаттайгаар бүсчлэн зохион байгуулж байгаа нь энэ жилийн гол  онцлог юм. Наадамд 6 бүсийн 1000 гаруй урлаг, спортын авъяастнууд оролцож байна.Тус наадмыг өргөн дэлгэр зохион байгуулахад Завхан аймгийн Улаанбаатар хот дах нутгийн зөвлөлийн дарга Сонор трейд ХХК-ийн захирал Б.Энхболд ,Цэцэнс майнинг ХХК-ийн захирал Ш.Батсамбуу нар ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

         

2015-09-24 09:15:01