Урлаг спортын наадамд 1000 гаруй авъяастнууд оролцож байна
599 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Өвөг дээдсээс олон үе дамжин ирсэн урлаг соёлоо хайрлан хөгжүүлж дэлхийн хэмжээнд хүртэл цэврээр хөгжүүлэх нь бидний бусдад гайхуулах нэгэн бахархал юм. Дээрх агуулга зорилгын үүднээс Завхан аймаг  урлагийн наадмыг жил бүр уламжлал болгон  зохион байгуулж байна. Урлагийн наадамд 6 бүсээс шалгарсан 240 гаруй урлагийн авьяастнууд ур чадвар авьяас билгээ уралдуулан цэнгэнэ. Харин бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилго бүхий спортын наадамд сагсан бөмбөг , гар бөмбөг, хасаа харваа, шагай атгалт гэсэн багийн спортын 4 төрөлд 6 бүсээс шалгарсан 490 гаруй шилдэг тамирчид, хөнгөн атлетикийн 5 төрөл, шатар, даам, ширээний теннис, сурын харваа гэсэн ганцаарчилсан төрлүүдэд 24 сумын нийт 350 гаруй тамирчин оролцон тоглож шилдэгүүдээ тодруулна.

      

Завхан аймагт спортын олон төрлийг хөгжүүлэх авьяастай залуучуудыг нээж хөгжүүлэх зорилгын үүднээс анхаарлын гадна орхигдож, хоцрогдсон спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикын ганцаарчилсан төрлүүд болох урт, өндрийн харайлт, бөөрөнцөг түлхэлт гэсэн төрлүүдийг хамруулан зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

         

2015-09-24 18:41:01