Цэнхэр хулан хоршоо “Завхан Түншлэл -2015” үзэсгэлэн худалдааны “Гранпри” шагнал хүртлээ
643 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Алтан намар”-ын хүрээнд  “ЗАВХАН ТҮНШЛЭЛ -2015” үзэсгэлэн худалдаа болдог. Энэ жилийн  Үзэсгэлэн худалдаанд  Завхан, Говь-Алтай аймгуудын  21 сумдын 5 ХХК,  16 хоршоо, 5 бүлэг, 32 хувиараа бизнес эрхлэгч гэсэн нийт  58 бизнес эрхлэгчид , цагаан идээ, оёмол , модон эдлэл, арьс шир, жимс жимсгэнэ, чулуун сийлбэр, эсгий сүлжмэл,  хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн нийлсэн 200 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилж,  36 сая төгрөгний борлуулалт хийлээ.

Завхан түншлэл-2015  нийт 22 номинациар шилдгүүдээ шалгаруулсан юм. Алтан намар баярын концертын дараагаар Завхан түншлэлийн шилдгүүдийг нэрлэж, аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал, ЗДТГ-н хэлтсийн дарга нарын хүмүүс шагналыг гардууллаа.  Энэ жил “Завхан Түншлэл -2015” үзэсгэлэн худалдааны “Гранпри” шагналыг Цэнхэр хулан хоршоо /иж бүрэн модон тавилга/, Аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр Завхан баялаг хк /чонын элэг жимсний өтгөрүүлсэн шүүс/,  Сумын шилдэг бүтээгдэхүүнээр Алдархаан сумын “Дэлгэр-Алдар” хоршоо /сармис/  тус тус шалгарчээ. 

Номинацын нэр

Сумын нэр

Бизнес эрхлэгч

Бүтээгдэхүүн

1

Шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн

Тосонцэнгэл

А.Буянжаргал

Төрөл бүрийн жимсний чанамал

2

Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн

Говь-алтай аймгийн Тайшир

Д.Эрдэнэбаатар

Хөх арвайн гурлын сав баглаа боодол

3

Шилдэг талх, талхан бүтээгдэхүүн

Улиастай

Арвай

Талхан бүтээгдэхүүн

4

Шилдэг сүүн бүтээгдэхүүн

Нөмрөг

Тахилт харз

Цагаан идээ

5

Шилдэг махан бүтээгдэхүүн

Улиастай

Мөнхөд Мандаг ХХК

Хиам

6

Шилдэг газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн

Цагаанхайрхан

Жаргалсайхан

Хулуу, хүнсний ногоо

7

Шилдэг оёмол бүтээгдэхүүн

Тэлмэн

Улаанхадны цуурай хоршоо

Гэрийн оёмол иж бүрдэл

8

Шилдэг арьс ширэн бүтээгдэхүүн

Цагаанчулуут

Ц.Намжилмаа

Гутал

9

Шилдэг сүлжмэл бүтээгдэхүүн

Дөрвөлжин

А.Даваажаргал

Сүлжмэл бүтээгдэхүүн

10

Шилдэг модон бүтээгдэхүүн

Улиастай

П.Мөнхбаатар

Модон сийлбэр

11

Шилдэг барилгын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн

Яруу

Эрдэнэ тайж хоршоо

Нүхтэй тоосго

12

Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн

Ургамал

Ц.Лхагвасүрэн

Чулуун урлал, шатар

13

Хамгийн сайн зохион байгуулалттай сум

3-р байр

Түдэвтэй сум

 

 

14

Хамгийн сайн зохион байгуулалттай сум 2-р байр

Баянтэс

 

 

15

Хамгийн сайн зохион байгуулалттай сум

1-р байр

Идэр

 

 

16

 

Сумын шилдэг бүтээгдэхүүн 3-р байр

Тэс

Б.Оюунгэрэл

Чацарганы бүтээгдэхүүн

17

Сумын шилдэг бүтээгдэхүүн 2-р байр

Сантмаргаз

Х.Бямбасүрэн

Цагаан идээ

18

Сумын шилдэг бүтээгдэхүүн 1-р байр

Алдархаан

Дэлгэр-Алдар хоршоо

Сармис

19

Хүнсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн

Сонгино

Эх эв ирээдүй хоршоо

Цай, хоол амтлагчаар

20

Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн

Улиастай

Сартуулын мухарт хоршоо

Арьсан гутал

21

Аймгийн шилдэг бүтээгдэхүүн

Улиастай

Завхан Баялаг ХК

Чонын элэг жимсний өтгөрүүлсэн шүүс

22

Гранпри

Улиастай

Цэнхэр хулан хоршоо

Иж бүрэн модон тавилга

 

2015-09-29 18:30:01