Аймгийн Засаг даргын ивээл дор МУУГЗ Д.Цэвээнравдангийн дууны наадам боллоо
608 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 “Алтан намар” 2015 урлагийн наадмын хүрээнд МУУГЗ Д.Цэвээнравдангийн нэрэмжит дууны наадмыг “Ардын дуу”, “Зохиолын харилцаа дуу”, “Зохиолын дуу”-ны төрлүүдээр зохион  явуулав. Тус дууны наадамд нийт 100 гаруй ардын авьяастан /давхардсан тоогоор/ оролцож авьяас билгээ сорин өрсөлдөв. Зөвхөн зохиолын дууны наадамд 50 гаруй ардын авьяастан бүртгүүлснээс 47 ардын авьяастан өрсөлдсөн юм. Зохиолын дуучдын уралдааныг  2 үе шаттайгаар зохион байгуулж , эхний шилдэг 15 ардын авьяастныг шалгаруулж  БАТЛАМЖ мөнгөн шагнал хүртээлээ.  Зохиолын дуугаар хамгийн олон байр эзэлсэн Цагаанчулуут сумын ардын авьяастнууд  уралдааны ГРАН ПРИ  алтан медаль, мөнгөн шагнал хүртэв. Энэ удаагийн наадамд МУУГЗ Д.Цэвээнравдан өөрийн биеэр хүрэлцэн ирж, ардын авъяастнуудтай уулзлаа.

Уг наадмаас  Ардын дуунд  1. Мөнхсувд /Нөмрөг/

                                    2. Цэрэнлхам /Сонгино/

                                    3. Мөнх-Эрдэнэ/ Цагаанчулуут/

                                    4. Биндэръяа /Цагаанчулуут /

         Зохиолын харилцаа дуунд 

                                    1.Түдэвтэй Отгонбаатар, Одмаа

                                    2.БаянхайрханУламбаяр, Дэлгэрмаа

                                    3.Цагаанчулуут Баатар Саранчимэг

                                4.ЭрдэнэхайрханДоржпунцаг, Сарангуй

        Зохиолын дуунд   1. Мөнх-Эрдэнэ /Цагаанчулуут/

                                                2. Буяндэлгэр /Ургамал /

                                                3. Элбэгсайхан /Улиастай /

                                                4. Отгонбаатар /Түдэвтэй /

                                                5. Ө.Бямбахүү /Тосонцэнгэл/

                                                6. М.Уламбаяр /Баянхайрхан/ нар эхний байруудыг эзэлсэн юм. Шагналт байр эзэлсэн ардын авьяастнуудад ӨРГӨМЖЛӨЛ, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнагджээ.

 

2015-09-30 10:57:14