Ахмадын баярын хүндэтгэлийн хурал боллоо
605 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Олон улсын ахмадын баярын өдрийг угтан Аймгийн Засаг даргын Тамгын газар , Ахмадын холбоо, Нийгмийн халамж Үйлчилгээний хэлтсээс  ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн, Ахмадын баярын хүндэтгэлийн хурлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Улиастай сумын 6 багийн нийт 400 гаруй ахмад настан хамрагдлаа. Мөн ахмадын баярыг угтан АХА, ардын дуу, нйитийн бүжиг , шагай атгах, шог гараа , шатар, теннис, гарбөмбөг зэрэг тэмцээн уралдааныг  зохион байгуулж, хурлын үеэр шагналыг нь гардууллаа. Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив  ахмадууддаа баяр хүргэн үг хэлж, “ Оршихуйн гүн ухааны их далайгаас” лекц  уншсан юм.

      

Хүндэтгэлийн хуралд  аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив,  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Отгонбаатар, Завхан аймгийн уяачдын холбооны тэргүүн, Цэцэнс майнинг группын захирал Ш.Батсамбуу,  Нийгмийн халамж, Үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ариунаа, Улиастай сумын засаг дарга Т.Ренцэнванжил болон бусад албаны хүмүүс оролцлоо.

         

2015-10-01 16:32:01