Монгол улсын орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд “Явуулын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь” Бодлого боловсруулагчдад зориулсан семинар зохион байгуулагдлаа
667 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

                             

2015 оны 10-р сарын 4, 5-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотноо  9 аймгийн явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний туршлага солилцох уулзалт семинар зохион байгуулагдлаа. Тус семинарын үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Пипл Ин Нийд олон улсын төрийн бус байгууллага, Каритас Чех олон улсын байгууллага, Норвегийн тусламжийн байгууллага, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Булган аймгуудын  Эрүүл мэндийн газраас оролцлоо.Тус семинарын хүрээнд алслагдсан бүс нутгийн хүн амд явуулын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулын тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр боловсруулсан гарын авлагын төслийг хэлэлцлээ.

Семинарын үр дүнд

  • Бодлого боловсруулагчдын орон нутгийн түвшинд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд улмаар, хөдөөгийн алслагдсан хүн амд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ хүргэхэд Явуулийн Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээ үр дүнтэй, чухал бөгөөд энэхүү тусламж үйлчилгээг өргөжүүлэх тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж
  • Явуулын Эрүүл Мэндийн Тусламж  Үйлчилгээг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгод бодлогын дэмжлэг үзүүлэхийг шийдвэр гаргагчдад уриалж, нөлөөллийн санал зөвлөмж боловсруулан гаргалаа.

 

 

2015-10-06 11:31:20