Сум сурталчлах “Цагаанхайрханы өдрүүд” Улиастай хотноо зохион байгуулагдаж байна
643 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр аймгийн төв Улиастай хотноо Сум сурталчлах “Цагаанхайрханы өдрүүд”-ийн нээлт боллоо. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Улиастай сумын захирагч Т. Рэнцэнванжил, Цагаан хайрхан Сумын Засаг дарга С.Ганзориг , Цагаанхайрхан сумын Улаанбаатар, Эрдэнэт дэх нутгийн зөвлөлийн дарга,  төлөөлөгчид оролцлоо.  2015 оны 10 сарын 09-11 –ны өдрүүдэд  Спортын мастер Д.Тувааны нэрэмжит Шатрын тэмцээн, Ширээгийн голын аялгуу уран сайханчдын тоглолт,  Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн зааланд Цагаанхайрханчууд үйлдвэрлэж бүтээв үзэсгэлэн худалдаа, Нутгаа хөгжүүлье / Тус сумаас төрөн гарсан эрдэмтэд/ хэлэлцүүлэг зэрэг  болно. 

 

2015-10-09 16:30:01