ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
598 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан сул ажлын байранд мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах салбар комиссыг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 42 тоот тогтоолоор 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу шалгалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг “Төрийн албаны тухай хууль, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” болон бусад холбогдох дүрэм журмыг баримталж ажиллахыг салбар комиссын даргын зүгээс үүрэг болгож, хяналт тавин ажиллалаа. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан шалгалтын салбар комиссын гишүүд хамтран 2015 оны 10 сарын 29-ны өдрийн 16,00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын “А” зааланд шалгалтанд оролцогчдод зориулан заавар, зөвлөмж өгсөн юм.

        

      Аймгийн хэмжээнд дэс түшмэлийн 9, туслах түшмэлийн 5 ажлын ажлын байранд нийт 163 иргэн бүртгүүлж, 158 иргэн шалгалтанд  орж, 5 иргэн ирээгүй байна.  Дэс түшмэлийн 9 ажлын байранд 23 иргэн бүртгүүлж, 2 ажлын байранд иргэн бүртгүүлээгүй бөгөөд 6 ажлын байранд 12 иргэн тэнцэж, 3 ажлын байранд иргэн тэнцээгүй байна. Туслах түшмэлийн 5 ажлын байранд 163 иргэн бүртгүүлсэн бөгөөд 5 ажлын байранд 28 иргэн тэнцлээ.   Мэргэшлийн цахим шалгалтыг МУИС-ийн Завхан сургуулийн комьпютерийн зааланд  нийт 55 комьпютерт 3 ээлжээр шалгалтыг зохион байгууллаа. Мөн шалгалтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс МУИС-ийн Завхан сургуулийн  анги, танхимд камер байрлуулан сонирхогч иргэдэд  шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломжийг олгож ажиллав. Нийт зарлагдсан 16 ажлын байрнаас 11 ажлын байр мэргэшлийн шалгалтаар нөхөгдөж, 40 иргэн тэнцэн, 5 ажлын байр нөхөгдөөгүй байна. Цаашид нөхөгдөөгүй үлдсэн 5 ажлын байранд нөөцөөс нөхөх арга хэмжээ авч, боломжгүй ажлын байрыг дахин мэргэшлийн шалгалтаар нөхөхөөр зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр тогтсон  болно. Мөн иргэд бүртгүүлээгүй Дэс түшмэлийг 2 ажлын байрыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудасны “Иргэд бүртгүүлээгүй ажлын байрны зар”- д нийтлүүлэх саналыг Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв  комисст  хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

2015-11-02 16:17:01