Өчигдөр Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Дарга Д.Түвшинжаргал Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын явцтай танилцлаа. Уг замын гүйцэтгэгчээр “Насны зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Чайна Жиангсу Жинда” констракшн, Зөвлөх компаниар “Гендай инженеринг” ХХК-ууд ажиллаж байна. Зам барилгын ажлаас танилцуулахад Загастайн давааны хясааны хэсэгт 3 газар тэсэлгээ хийж өнөөдрийн байдлаар 10,000 гаруй метр куб газар шорооны ажил хийгджээ. Одоо дахин нэг тэсэлгээ хийгдэх юм байна. Ирэх сарын эхээр буюу 12-сарын 5-н гэхэд замын өргөсөлтийн ажил дуусч, зам давааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухайгаа гүйцэтгэгч компаниуд хэлж байна.
Мөн Чигэстэй бригадын төвөөс Улиастай чиглэлд 8 км орчим замыг засаж тэгшилсэн байна. Энэ сарын 20-н гэхэд үлдсэн хэсгийн замыг засварлах талаар холбогдох компаний удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.